logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Anthropic”-ийн орлого II улиралд өмнөх оны мөн үеэс 14 дахин өсөж, $11.5 тэрбум хүрчээ
    Bailey Lipschultz, Rachel Metz
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 18 08:45
    151

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    (Bloomberg) -- “Anthropic” компани хөрөнгө оруулагчдад зориулсан урьдчилсан танилцуулгадаа II улирлын орлого нь өмнөх оны мөн үеэс дор хаяж 14 дахин өсөж, 11.5 тэрбум ам.доллар давсныг мэдээлсэн байна.

    "Claude" чатботын хөгжүүлэгч тус компанийн орлого 2025 оны II улиралд 787 сая ам.доллар, энэ оны I улиралд 4.73 тэрбум ам.доллар байсан юм. Хэдий тийм боловч орлогын тооцооллын аргачлал болон бусад нарийн мэдээлэл тодорхой бус байгаа тул дээрх дүн өөрчлөгдөж болзошгүй аж.

    Байгууллага, мэргэжлийн хэрэгцээнд хиймэл оюун ашиглагчдын зах зээлд “Anthropic” компани “OpenAI”-ийн гол өрсөлдөгч болж буйг орлогын энэхүү огцом өсөлт нь харуулж байна. Ялангуяа код бичих зэрэг ажлыг хялбарчлахад “Anthropic”-ийн программ хангамжийг ашигладаг мэргэжилтнүүдийн тоо эрс нэмэгдээд буй.

    “Anthropic” энэ намартаа багтаж IPO хийвэл “OpenAI” төдийгүй хиймэл оюуны зах зээлд эзлэх байр сууриа тэлж буй БНХАУ-ын “DeepSeek”-ээс өрсөж нээлттэй компани болохоор байна.

    Cэтгэгдэл бичих