logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Petro Matad”-ийн борлуулалтын гэрээ хэрэгжиж, 48,000 баррель газрын тос экспортлохоор боллоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 17 15:25
    327

    Зургийг: petromatadgroup.com

    Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани газрын тосны XX талбайгаас 2026 онд олборлосон газрын тосыг “PetroChina” компанид борлуулах гэрээ нь хэрэгжиж эхэлснийг мэдээлсэн байна.

    “Petro Matad” 2025 оноос эхлэн олборлосон бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн боловч талуудын зохицуулалт, “PetroChina”-ийн дотоод зөвшөөрлийн үйл явц удааширснаас шалтгаалж 2026 оны борлуулалт нь долоо орчим сараар хойшилжээ. Улмаар XIX талбайн агуулахад 48 мянга орчим баррель газрын тос хуримтлагдаад байсан аж.

    Газрын тосны төлбөрийн нэхэмжлэхийг есдүгээр сард боловсруулж, гэрээ хэрэгжих хугацаа удааширсныг харгалзан төлбөрийг шуурхай шилжүүлэхээр ажиллаж байгааг “PetroChina”-ийн Улаанбаатар дахь салбараас мэдээлжээ.

    Борлуулалтын төлбөр орж ирэх хүртэл “Petro Matad” бэлэн мөнгөний нөөцөө  хэмнэх зорилгоор талбайдаа хийх 3D чичирхийллийн судалгаа болон “Цэн тогоруу-2”, “Мазаалай-1” цооногийн ажлыг хойшлуулснаа мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих