logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Монголбанк: Мөнгөний нийлүүлэлт жилийн дүнгээр 25.2 хувиар өсөж, ₮53.1 их наяд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 17 09:30
    511

    Зургийг: С.Батсайхан

    Мөнгөний нийлүүлэлт жилийн дүнгээр 25.2 хувиар өсөж, 53.1 их наяд төгрөг хүрснийг Монголбанк мэдээллээ. Мөнгөний нийлүүлэлтийн (М2 мөнгө) жилийн өсөлтийн хурдац 2025 оны эцсээр болон 2026 оны эхээр эрчимтэй удааширч байсан бол тавдугаар сард оргил түвшинд хүрч, 27.5 хувиар өсжээ.  

    Өнгөрсөн сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 10.7 их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 24.6 хувиар, төгрөгийн хадгаламж 25.1 хувиар, валютын харилцах 76.9 хувиар өссөнтэй холбоотой байна. Оны эхнээс валютын харилцах дансны үлдэгдэл эрс нэмэгдэж, сүүлийн зургаан сарын хугацаанд тогтмол өсөлтөө хадгалж буй.

    18-1.JPG

    Харин валютын хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар буурч, таван их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бол төгрөгийн хадгаламж 28.8 их наяд төгрөг байна.

    Төв банк 2026 он гарсаар Мөнгөний бодлогын хороог таван удаа хуралдуулаад байгаа бөгөөд оны эхний хурлаас хэрэглээний зээлийн зохицуулалт болон банкнуудын төгрөг болон валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тус бүр нэг нэгж хувиар нэмэгдүүлсэн юм.

    18-2.JPG

    Мөн гуравдугаар сард банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт өөрчлөлт оруулсан нь аравдугаар сараас хэрэгжиж эхлэхээр байна. Түүнчлэн сүүлийн хурлаар бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлээд байна. 

    Наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 13.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсныг Монголбанк цахим хуудсандаа мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих