logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Украины халдлагын улмаас ОХУ-ын зарим мужид шатахууны хомсдол нүүрлэлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 14 16:15
    1292

    Зургийг: Bloomberg

    ОХУ-ын Оренбург муж шатахуун олгох дугаарын хязгаарлалт нэвтрүүлэв

    (Bloomberg) -- Украин бараг өдөр бүр газрын тосны үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч байгаагаас ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт шатахууны хомсдол нүүрлээд байна.

    Лхагва гарагт ОХУ-ын Оренбург муж тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтаар шатахуун борлуулах хэмнэлтийн горимыг нэвтрүүлэхээр болжээ. Үүнд нэг автомашинд олгох шатахуун болон дизель түлшний хэмжээг хязгаарлах, канистрт шатахуун олгохыг хориглох арга хэмжээ багтаж байна.

    Үүнээс гадна энэ долоо хоногт Воронеж мужийн захирагч түлш, шатахууны хангамж улам муудаж байгааг анхааруулжээ. Мөн Липецк муж пүрэв гарагт автомашины улсын дугаарыг харгалзан шатахуун олгох хязгаарлалтын системээ дахин нэвтрүүлж эхэлсэн байна.

    Энэ сард Украины арми ОХУ-ын газрын тосны томоохон 34 үйлдвэрийн 10-т нь дроноор цохилт өгсөн гэж олон нийтэд нээлттэй мэдээлэлд тулгуурлан “Bloomberg” тооцооллоо. Тухайлбал: мягмар гарагт Москвагаас зүүн өмнөд зүгт 1500 километрийн зайд орших Орск дахь газрын тос боловсруулах үйлдвэр дроны цохилтод өртжээ. Дээрх үйлдвэрийг засварлахад зургаан сарын хугацаа шаардагдаж магадгүй байна.

    Cэтгэгдэл бичих