logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Төсвийн алдагдал ₮2.2 их наяд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 13 15:50
    384

    Зургийг: Э.Тэнгис

    Ардчилсан намын бүлэг: УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх шаардлагатай

    Үндэсний статистикийн хорооны сүүлийн тайлангаар төсвийн алдагдал оны эхний долоон сарын гүйцэтгэлээр 2.2 их наяд төгрөг хүрээд байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад алдагдлын дүн 69.8 хувиар өсжээ.

    Төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 17.3 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 11 хувиар өссөн бол зарлага нь 15.5 хувь буюу 2.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж.  Ингэснээр 19.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Хөрөнгийн зардал 32 хувиар өссөн бол урсгал шилжүүлэг болон бараа үйлчилгээний зардал 8-18 хувиар өссөн нь нийт зарлага өсөхөд нөлөөлжээ.

    14-1.JPG

    Орлого талдаа татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөгөөр өсөхөд НӨАТ болон нийгмийн даатгалын орлого 12-16 хувиар өссөн нь нөлөөлжээ.

    Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, 2026 оны төсвийн тодотгол болон үнийн өсөлтийн эсрэг авах арга хэмжээний талаар яаралтай хэлэлцүүлэх шаардлага тавилаа.

    Засгийн газар гал унтрааж аргацаасан арга хэмжээ авах бус шатахууны үнийн өсөлтөөр дамжуулан ирэх дараагийн үнийн өсөлтийн давлагаанаас иргэдээ хамгаалах  цогц бодлого төлөвлөгөөтэй байх шаардлагатай. Үүнийгээ Парламентын түвшинд яаралтай хэлэлцүүлэх шаардлагатайг мэдэгдлээ.

    Ардчилсан намын зүгээс Засгийн газарт 2027 оны төсвийг боловсруулахдаа бүтцээ шинэчилж, сайд нарынхаа тоог цөөлөх шаардлага өмнө нь тавьсан юм. Энэ асуудлыг 2026 оны төсвийн тодотголоос эхлүүлж, тодотголыг наймдугаар сард багтаан батлах шаардлагатай гэж үзэж буйгаа мэдээллээ.

    14-3.JPG

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголыг 2027 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлнэ. Хуулийн дагуу бол есдүгээр сарын 15-нд УИХ-ын намрын чуулган нээлтээ хийх юм.

    Төсвийн тодотголоор зарлагыг багадаа нэг их наяд төгрөгөөр бууруулах шаардлага байгааг Сангийн яам мэдээлж байв. Ингэснээр төсвийн алдагдлыг батлагдсан хэмжээнд буюу нэг их наяд орчим төгрөгт барих тооцоололтой. Боловсрол, эрчим хүч, хүнс хөдөө аж ахуйн салбарын асуудлуудаа шийдэхэд эн тэргүүнд анхаарахаа хэлэлцүүлгийн үеэр тодотгосон юм.

    Cэтгэгдэл бичих