
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
(Bloomberg) -- “Tencent Holdings” өнгөрсөн улиралд хиймэл оюун, тооцоолох хүчин чадалд чиглэсэн хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлж, 7.8 тэрбум ам.доллар хүргэснээ тайлагналаа.
БНХАУ-ын хамгийн том компанид тооцогддог “Tencent Holdings” нь хүчирхэг хиймэл оюуны загвар хөгжүүлэх өрсөлдөөнд “Alibaba” зэрэг өрсөлдөгчөөсөө хоцроод буй. Хэдий тийм боловч “WeChat” болон цахим тоглоомын платформуудын орлогыг ашиглан хиймэл оюун хөгжүүлэхэд шаардлагатай зардлыг санхүүжүүлж байна.
Энэ оны II улиралд “Tencent Holdings”-ийн орлого өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсөж, 204.8 тэрбум юань буюу 30.4 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь шинжээчдийн таамгаас нэг хувиар давсан үзүүлэлт боллоо.
Үүнийг БНХАУ-ын зах зээл дэх тоглоомын орлого 17 хувиар, маркетингийн борлуулалт 22 хувиар өссөнтэй холбон тайлбарлаж байна.
Тайлант хугацаанд тус компанийн хөрөнгө оруулалтын зардал өмнөх оноос 176 хувиар өсөж, 52.8 тэрбум юань хүрчээ.