logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Украины цохилтууд үргэлжилж, ОХУ анх удаа БНЭУ-аас шатахуун импортолжээ
    Rakesh Sharma, Nicholas Lua, Weilun Soon
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 12 16:10
    152

    Зургийг: Dustin Chambers/Bloomberg

    ОХУ-ын газрын тос боловсруулалт VII сард улирлын дундаж хэмжээнээс 30 хувиар буурав

    (Bloomberg) -- Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг нь чиглэсэн Украины цохилтууд дотоодод шатахууны ноцтой хомсдол үүсгэснээр ОХУ алс холын БНЭУ-аас шатахуун импортолж эхэлжээ.

    “Kpler”-ийн датанаас харвал ОХУ Энэтхэгээс анх удаа автобензин импортолж, эхний тээвэрлэлтийг наймдугаар сарын таванд хүлээн авсан байна. 

    "Rosneft" компанийн хөрөнгө оруулалттай БНЭУ-ын газрын тос боловсруулалтын “Nayara Energy” компани нийлүүлэлтийг гүйцэтгэсэн бөгөөд бүтээгдэхүүнийг хэд хэдэн танкер хөлөг онгоцоор тээвэрлэж, Египетийн эргийн ойролцоо шилжүүлэн ачжээ.

    unnamed.jpg

    Нийлүүлэлтийн одоогийн тасалдал шатахууны зах зээлийг хумьж, тэргүүлэх экспортлогчдын нэг ОХУ дотоодын хэрэглээгээ хамгаалахын тулд бензин болон дизель түлшний экспортоо дийлэнхийг нь зогсоосон юм.

    “EA Analytics”-ийн тооцоолсноор ОХУ-ын газрын тос боловсруулалтын хэмжээ долоодугаар сард хоногт 3.6 сая баррель байсан нь улирлын хэвийн түвшнээс 30 гаруй хувиар бага үзүүлэлт юм.

    Киев өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын таван үйлдвэр, энэ долоо хоногт дахин хоёр үйлдвэрийг онилсон цохилт өгсөн байна.

    Cэтгэгдэл бичих