
Зургийг: С.Батсайхан
“Атар Өргөө” ХК 2026 оны эхний хагас жилд 6.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19 хувиар өссөн дүн болж байна. Харин цэвэр ашиг нь 2.3 дахин буурч, 30.8 сая төгрөг болжээ.
Тайлант хугацаанд тус компанийн борлуулалт, маркетингийн зардал өмнөх оны мөн үеэс 26 гаруй хувиар, ерөнхий ба удирдлагын зардал 51 орчим хувиар тус тус эрчимжсэн байна. Мөн өр төлбөрийн нийт дүн 4.5 хувиар өсөж, 1.6 тэрбум төгрөг хүрснийг мэдээлэв.
“Атар Өргөө” хувьцаат компани нь нийт 150-170 гаруй ажилтантай, хүнсний үйлдвэрлэл, борлуулалт худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, одоогоор 25 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Улаанбаатар хотын 2200 гаруй цэгт түгээлтээ хийж, орон нутгийн хоёр чиглэлд борлуулалтаа нээж ажиллаж буйг үйл ажиллагааны тайландаа онцолжээ. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, борлуулалтын сувгийг тэлэх бодлого баримталж буйгаа мэдээллээ.
2026 он гарсаар тус компанийн хувьцаа арилжааны 19 өдөр арилжаалагдсан ба эргэлтэд орсон тоо ширхэг сул үзүүлэлттэй байгаа юм. 52 долоо хоногийн хувьцааны ханш нь 29 мянгаас 40 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байна.