logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгж хувиар өсгөж, 12.5 хувь болголоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 12 14:15
    276

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурлаараа бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэлээ. Мөн банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувь болгохоор шийдвэрлэв. Ингэснээр Төв банк өндөр инфляцын эсрэг мөнгөний бодлогоо чангаруулах мөчлөг рүү эргэн орж байна.

    Монгол Улсын жилийн инфляц долоодугаар сард 13 хувьд хүрч, Монголбанкны зургаан хувийн голчтой зорилтот интервалаас мэдэгдэхүйц даваад буй. Шатахуун, хүнс болон Төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь инфляцыг голлон хөөрөгдсөн бол суурь инфляц оны эхнээс аажмаар нэмэгдэж, долоодугаар сард хүлээлтээс давж эрчимжсэнийг Төв банк онцолж байна.

    13-1.JPG

    Түүнчлэн шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн өртгөөр дамжин бусад бараа, үйлчилгээний үнэд нөлөөлж, суурь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулав. Тиймээс энэ удаагийн шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, төгрөгийн өгөөжийг хадгалахад чиглэжээ.

    Инфляцын хүлээлтийн хувьд мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, шатахууны үнэ дахин огцом өсөхгүй бол инфляц наймдугаар сараас саарч, ирэх оны дунд үеэс зорилтот интервалд орж тогтворжино гэж үзсэн байна.

    Cэтгэгдэл бичих