logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дайнаас үүдэлтэй газрын тосны нийлүүлэлтийн доголдол 2027 оны турш үргэлжлэх төлөвтэй
    Mia Gindis, Nathan Risser
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 12 09:50
    244

    Зургийг: Kyle Grillot/Bloomberg

    Газрын тосны үнийн өсөлт 5 дахь өдрөө үргэлжилж байна

    (Bloomberg) -- АНУ-ын Эрчим хүчний яам Ираны дайнаас үүдэлтэй газрын тосны нийлүүлэлтийн алдагдал 2027 он дуустал өдрийн 600 мянган баррель хүрнэ гэж тооцоолж байна.

    Энэ оны II улиралд Ормузын хоолойгоор өдөрт дунджаар 4.9 сар баррель газрын тос тээвэрлэгдсэн гэж тус яамнаас тооцоолжээ. Энэ нь 2025 оны сүүлийн улиралд дунджаар 21.6 сая баррелийг тээвэрлэж байсантай харьцуулахад дөрөв дахин бага дүн юм.

    OIL.png

    Үүнээс гадна АНУ-ын Эрчим хүчний яамнаас брент төрийн газрын тосны 2026 оны үнийн төсөөллөө зургаан хувиар өсгөж, баррель нь 86 ам.доллар хүргэлээ. Харин ирэх оноос стратегийн нөөц нэмэгдэж, олборлолт сэргэснээр баррель нь 69 ам.доллар болно гэж үзэж байна.

    Ормузын хоолойг нээх хүчин чармайлтыг арилжаанд оролцогчид ажиглаж буй энэ үед газрын тосны үнэ тав дахь өдрөө дараалан өсөлтөө хадгалж буй.

    Өмнөх таван өдөрт 12 хувиар өссөний дараа брент төрлийн газрын тосны ханш сүүлийн байдлаар 0.3 хувиар чангарснаар баррель нь 89 ам.доллар хүрээд байна. Мөн WTI төрлийн газрын тосны үнэ 0.4 хувиар өсөж, баррель нь 83 ам.долларт тогтворжлоо.

    Cэтгэгдэл бичих