logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 11 15:15
    371

    Зургийг: Э.Тэнгис

    ҮСХ: Түрээсийн орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр байна

    Орон сууцны үнийн индекс оны эхний хагас жилд өмнөх сараас 1.3 хувиар өсөж, жилийн өсөлт нь 7.1 хувь боллоо. Ингэснээр тавдугаар сард 6.3 хувь хүрч удаашраад байсан жилийн өсөлт дахин эрчимжсэн байна. Ерөнхий индексийн өсөлт эрчимжихэд хуучин орон сууцны үнэ 1.5 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Жилийн дүнгээр харахад шинэ орон сууцны үнэ 6.6 хувиар,  хуучин орон сууцны үнэ 7.6 хувийн өсөлттэй байна.

    Зургаадугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.74 сая төгрөг байсан нь сарын дүнгээр 30 мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ дундаа Сүхбаатар дүүрэгт шинэ байрны үнэ хамгийн өндөр буюу 5.63 сая төгрөг байна. Харин хуучин орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 4.88 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт 5.9 сая төгрөг хүрчээ.

    Түрээсийн үнийн хувьд зургаадугаар сард нэг өрөө байрны сарын дундаж түрээс 1.3 сая төгрөг, хоёр өрөө байрных 1.8 сая төгрөг, гурван өрөө байрных 2.9 сая төгрөг хүрсэн аж.

    Ийнхүү тавдугаар сард орон сууцны үнийн жилийн өсөлт саарч байсан бол зургаадугаар сард сарын болон жилийн дүнгээр аль аль нь өсөж, орон сууцны зах зээл дэх үнийн дарамт дахин нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооны мэдээлэл харуулж байна. 

    Cэтгэгдэл бичих