logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Төлбөрийн тэнцэл оны эхний хагас жилд $566.6 саяын ашигтай гарлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 11 11:00
    229

    Зургийг: Paul Yeung/Bloomberg

    Аялал болон тээврийн үйлчилгээний зардал энэ оны эхний хагас жилд 7-11 хувиар өсжээ

    Төлбөрийн тэнцэл 2026 оны эхний хагас жилд 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа. Ашиг  нь өмнөх оны мөн үеэс нэг тэрбум ам.доллароор өссөнийг Үндэсний статистикийн хороо онцоллоо.

    2024, 2025 оны эхний хагас жилд дараалан алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний хагаст эерэг үзүүлэлттэй гарахад урсгал дансны ашиг голлон нөлөөлжээ.

    unnamed.jpg

    Урсгал данс оны эхний хагас жилд 207.2 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс хоёр тэрбум ам.доллароор өссөн дүн боллоо. Барааны худалдааны ашиг 3.8 тэрбум ам.доллар буюу 6.3 дахин өссөн байна.

    Оны эхний хагас жилд уур уурхайн экспорт харьцангуй сайн үзүүлэлттэй, үүнээс шалтгаалан эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, эхний таван сарын тайлангаар 7.3 хувьтай гарчээ.

    Харин үйлчилгээний данс 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн байна. Дийлэнх хувийг эзэлж буй аяллын болон тээврийн үйлчилгээний орлого 4.4-8.8 хувиар өссөн хэдий ч нөгөө талдаа зардал нь 7-11 хувиар нэмэгдсэн аж.

    Үйлчилгээний зардалд нийт 2.7 тэрбум ам.доллар зарцуулснаас 32 хувийг аялал, 28 хувийг тээврийн үйлчилгээний зардал эзэлжээ.

    Үүнээс гадна санхүүгийн дансны ашиг өмнөх оны мөн үеэс нэг тэрбум ам.доллар буюу 83.4 хувиар буурахад шууд хөрөнгө оруулалтаас бусад хөрөнгө оруулалтын алдагдал 1.3 тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

    Cэтгэгдэл бичих