logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьтай үргэлжилж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 10 15:11
    496

    Зургийг: Монгол Улсын Засгийн газар

    Газрын тос боловсруулах үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 824 мянган тонн дизель, 396 мянган тонн АИ95 автобензин, 80 мянган тонн онгоцны түлш, 17 мянган тонн зуухны түлш, 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэнэ

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Ерөнхий сайд төслийн талбайд ажиллаж, үйлдвэрийг 2028 онд  ашиглалтад оруулахын тулд  тулгамдсан асуудлуудыг цаг тухайд нь  шийдвэрлэх үүднээс дэргэдээ ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдээллээ.

    Үйлдвэрийн хувьд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байгаагаас ашиглалтад орох үед түүхий эдийн хангамжийн асуудалд эн тэргүүнд анхаарах шаардлагатай. Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэглээний 55 орчим хувийг хангах боломжтой. Гэтэл сүүлийн жилүүдэд газрын тосны олборлолт буурсаар байгаа аж. Иймд хайгуулыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах шаардлагатайг онцолж байна.

    Мөн компанийн санхүүгийн дарамтыг бууруулж, Аж үйлдвэрийн парк хэлбэрээр хөгжүүлэх боломж бүрдүүлэх, эрчим хүчний найдвартай, тасралтгүй эх үүсвэрээр хангах шаардлагатай. Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах нарийн мэргэжлийн туршлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарал хандуулахыг Засгийн газарт танилцууллаа.

    Cэтгэгдэл бичих