logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Улсын хэмжээнд 18 ААН-ийн 22 шатахуун хадгалах, агуулах сав баригдаж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 10 09:25
    299

    Зургийг: Монгол Улсын Засгийн газар

    “Сан Петролиум” ХХК-ийн 16 сая литр багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна

    Монгол Улсын түлш шатахууны хэрэглээ жилд 14 хувиар тогтмол өсөж байна. Иймд шатахууны агуулах сав шинээр барих хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тодотголоо.

    Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн агуулах эхнээсээ ашиглалтад орох дөхөж байгаа аж. Тухайлбал: “Сан Петролиум” ХХК жилийн есөн хувийн хүүтэй, 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, 16 мянган метр кубийн багтаамжтай агуулах барьж байна.

    Тус агуулахыг наймдугаар сарын 20-ны дотор ашиглалтад оруулснаар АИ-92 автобензиний 13 хоногийн хэрэглээг бүрэн хангах нөөц бүрдүүлэх боломжтойг Засгийн газар мэдээллээ.

    Мөн “Шунхлай” ХХК 100 мянган метр куб буюу улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох шатахууны агуулахыг Сонгинохайрхан дүүрэгт барьж байна. Хөрөнгө оруулалтад нь 151 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Барилга угсралтын ажил нь 40 хувьтай явагдаж байгаа бөгөөд 2027 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү агуулах ашиглалтад ороход дангаараа Монгол Улсын шатахууны нэг сарын хэрэглээний 20 хувийг нөөцлөх боломж бүрдэх юм байна.

    Улаанбаатар хотоос гадна Өмнөговь, Дархан-Уул, Орхон болон Ховд аймагт нийт 18 аж ахуйн нэгж 22 агуулах барьж байгаа аж.

    Үүнээс гадна сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлтийг БНХАУ-ын талд тавьсан ба наймдугаар сард тус улсаас 6000 тонн АИ-92 худалдан авахаар болсон байна. Энэ сард нийлүүлэх автобензиний үнэ олон улсын зах зээлийн ханшаас өндөр байгааг бууруулах боломжийг судлахыг БНХАУ-ын талаас хүссэнийг Засгийн газар мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих