logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Mongolian Mining Corporation” оны эхний хагаст $100-110 саяын цэвэр ашигтай ажилласан тооцоолол гаргав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 07 16:00
    516

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    “Mongolian Mining Corporation” II улиралд 2.7 сая тонн угаасан коксжих нүүрс борлуулснаа тайлагналаа

    Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” 2026 оны эхний хагас жилд 100-110 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан байх урьдчилсан тооцоолол танилцууллаа.

    Нүүрсний эрэлт, үнэ суларсан өнгөрсөн жилийн эхний хагас жилд тус компани 20 сая орчим ам.долларын алдагдал хүлээж байснаас үзвэл ашигт ажиллагаа нь богино хугацаанд эрчимтэй сэргэсэн байна. 

    Тайлант хугацаанд угаасан коксжих нүүрсний борлуулалтын биет хэмжээ болон борлуулах дундаж үнэ өсөж, орлого нэмэгдсэн нь сэргэлтийн гол хөдөлгөгч болжээ. Тодруулбал: оны эхний хагас жилд нийт 5.25 сая тонн угаасан коксжих нүүрс борлуулсан бол зөвхөн II улиралд өмнөх оны мөн үеэс 55 хувиар их буюу 2.7 сая тонныг борлуулсан болохыг сүүлийн тайлан нь харуулж байна.

    Мөн 50 хувийг нь эзэмшдэг “Баян хөндий” алтны уурхайн олборлолт санхүүгийн үзүүлэлтэд нь томоохон дэмжлэг болжээ. II улиралд тус уурхайгаас унц тутамд 4493 ам.долларын дундаж үнээр нийт 11.7 мянган унц алт борлуулсан байна.

    unnamed (1).webp

    БНХАУ-д уурхайн аюулгүй байдлын хяналт чангарснаас шалтгаалан дотоодын олборлолт хумигдах, Австралиас авах нүүрсний импортоо бууруулах зэрэг хүчин зүйлсийн нөлөөлөл нь Монголын хувийн хэвшлийн олборлогчид, тэр дундаа “Mongolian Mining Corporation”-ийн борлуулалтын төлөвт дэмжлэг болно гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид онцолж байсан.

    Хагас жилийн ашгийн өндөр төсөөлөл танилцуулсны дараа “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш баасан гарагийн Хонконгийн арилжаагаар 16 хүртэлх хувиар өсөж, нэгж хувьцааны ханш нь 8.66 хонконг доллар хүрээд байна.

    Cэтгэгдэл бичих