
Зургийг: Toru Hanai/Bloomberg
(Bloomberg) -- Долоо хоногийн арилжааны сүүлийн өдөр гэхэд иен Японы Төв банк интервенц хийсний үр дүнд олсон өсөлтийнхөө бараг талыг алдаад байна. Ингэснээр эрх баригчид дахин валютын зах зээлд оролцож магадгүй гэх таамгийг арилжаанд оролцогчдын дунд нэмэгдүүллээ.
Баасан гарагт иен ам.долларын эсрэг 158 нэгж орчимд арилжаалагдаж байна. Энэ нь даваа гарагт хүрсэн 155.23 нэгжийн түвшнээс мэдэгдэхүйц суларсан үзүүлэлт юм.
Өнгөрсөн долоо хоногт иен ам.долларын эсрэг 164 орчим нэгж хүрч, сүүлийн бараг 40 жилийн доод түвшнээ шүргэсний дараа Япон, АНУ 1998 оноос хойш анхны хамтарсан интервенц хийсэн юм.
Харин ханш нь дахин суларч эхэлснээр интервенц тус валютын урт хугацааны сулрах чиг хандлагыг өөрчлөхөд хязгаарлагдмал нөлөөтэйг харуулж буйг "OCBC" банкны шинжээч тодотголоо. Учир нь АНУ-тай харьцуулахад хүүгийн түвшний зөрүү их байгаагаас гадна Японы гадаад өр, геополитикийн тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлс иенд дарамт учруулсаар байна.
Үүнээс гадна Японы автомашин үйлдвэрлэгчид иен ам.долларын хослол ирэх саруудад одоогийн түвшнээ хадгална гэж үзэж байна. Тухайлбал: “Toyota Motor”, “Nissan Motor” зэрэг компани иен ам.долларын эсрэг 150-иас 160 нэгжийн түвшинд хэлбэлзэнэ гэсэн төсөөлөлд үндэслэн 2027 оны гуравдугаар сараар эцэслэх санхүүгийн жил хүртэлх ашиг, борлуулалтын орлогоо танилцуулаад байгаа юм.