logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Газар шим үйлдвэр: Оны эхний хагас жилд ₮1.5 тэрбумын цэвэр ашигтай ажиллав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 04 10:20
    627

    Зургийг: gazarshim.mn

    Оны эхний хагас жилд “Газар шим үйлдвэр” ХК-ийн ерөнхий ба удирдлагын зардал 86.3 хувиар өсжээ

    “Газар шим үйлдвэр” ХК 2026 оны эхний хагас жилд 1.56 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 55 хувиар буурсан дүн боллоо. 

    Түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор бүтээгдэхүүний өртөг өссөнөөс гадна ажилтнуудын цалин хөлсийг нэмсэн зэрэг хүчин зүйлс ашгийн үзүүлэлт буурахад гол нөлөө үзүүлснийг тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Ганбат мэдээллээ.

    7-5.JPG

    Бусад онцлох үзүүлэлтээс харвал тус компани оны эхний хагас жилд 23.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс бараг өөрчлөлтгүй буюу 0.4 хувиар буурсан байна. Монголын Хөрөнгийн биржид хүргүүлсэн санхүүгийн тайлангаас харахад энэ оны эхний хагас жилд “Газар шим үйлдвэр” ХК-ийн ерөнхий ба удирдлагын зардал 86.3 хувиар, санхүүгийн зардал тав дахин өсжээ.

    Компанийн засаглал үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бүтцийн өөрчлөлтүүдийг нэлээд хийсэн нь зардал нэмэгдэхэд түлхэц болсон байна. 

    Үйл ажиллагаа талаас харвал “Газар шим үйлдвэр” ХК-ийн өнгөрсөн оны намраас эхлүүлсэн үйлдвэрийн өргөтгөлийн суурилуулалт хийгдэж дууссан ба ашиглалтад оруулаад буйгаа тус компани мэдээллээ. Ингэснээр төрөл бүрийн сүмс, жимс ногооны нухаш зэрэг бүтээгдэхүүнүүдийн чанар, баталгаат байдал илүү сайжирна гэдгийг онцолж байсан юм.

    Cэтгэгдэл бичих