logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Тавантолгой” ХК оны эхний хагас жилд ₮1.39 их наядын борлуулалтын орлоготой ажиллав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 03 14:45
    360

    Зургийг: tavantolgoi.mn

    МХБ: 2026 оны эхний хагас жилд нүүрсний арилжааны 25.84 хувийг “Тавантолгой” ХК-ийнх бүрдүүлсэн

    “Тавантолгой” ХК 2026 оны эхний хагас жилд 1.4 орчим их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс долоо дахин өссөн дүн боллоо.

    Тайлант хугацаанд цэвэр ашиг нь 488.2 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 7.6 дахин, 2025 оны нийт гүйцэтгэлээс 2.6 дахин өссөн байна. Мөн 2025 оны эхний хагаст тус компани гадаад валютын ханшийн зөрүүнээс 11.2 тэрбум төгрөгийн олзтой ажиллаж байсан бол энэ оны эхний хагас жилд дээрх үзүүлэлт 3.8 дахин агшжээ. 

    7-2.JPG

    Энэ оны эхний хагаст Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хийсэн нүүрсний арилжааны нийт үнийн дүнгийн 25.84 хувь буюу 746.09 тэрбум төгрөгийн арилжааг “Тавантолгой” ХК-ийнх бүрдүүлжээ. Тухайн хугацаанд дуудлага худалдаагаар арилжсан нүүрсний үнийн өсөлтийн дундаж 9.51 хувь  байсан ба худалдагч компаниуд дээрх үнийн өсөлтөөс нийт 403.42 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон гэж Монголын Хөрөнгийн бирж мэдээлсэн юм.

    Cэтгэгдэл бичих