
•Live
Биднийг дагах
Аялал, жуулчлал
Нийтлэлийг хуваалцах
Редакторыг дагах
Б.Бат-Очир
Аялал, жуулчлал
Нийтлэлийг хуваалцах
Б.Бат-Очир
Оны эхний хагаст Монголд ирсэн жуулчдын 37%-ийг ОХУ-ын иргэд бүрдүүлж, БНСУ-ын жуулчид эрс буурчээ
Нийтэлсэн огноо: 2026 оны 07 сарын 02 15:36
106
Монгол Улс 2026 оны эхний зургаан сард 418 мянган гадаад жуулчин хүлээн авсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны статистик харуулж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийт жуулчдын хамгийн их буюу 37 хувийг ОХУ-ын иргэд бүрдүүлжээ. Харин БНХАУ-ын жуулчид 28 хувийг, БНСУ-ын жуулчид 12 хувийг эзэлснээр удаалсан байна.
Гэсэн хэдий ч солонгос жуулчдын тоо өмнөх онуудтай харьцуулахад буурчээ. Оны эхний хагаст Монголд аялсан БНСУ-ын жуулчдын тоо 56 мянга болж, өмнөх оны мөн үеэс 19 хувиар багассан байна. Харин Японоос ирсэн жуулчдын тоо 14 мянга дөхөж 22 хувиар өссөн бол Герман жуулчдын тоо 8700-д хүрч 42 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй.
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас гаргадаг “World Tourism Barometer” тайланд Монгол Улс I улиралд хүлээн авсан жуулчдын тооны өсөлтөөр дэлхийд дөрөвдүгээрт, Ази, Номхон далайн бүс нутагт хоёрдугаарт жагсаж байна.
Тодруулбал тус тайланд багтсан “Дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 зорин очих чиглэл”-ийн жагсаалтад Монгол Улс Парагвай, Шинэ Каледони, Эль Сальвадорын дараа дөрөвдүгээрт бичигджээ.
Cэтгэгдэл бичих