logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Kincora Copper Монгол дахь хөрөнгүүдээ $10 саяар худалдах хэлцлийн эцсийн гэрээг байгуулжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 07 сарын 02 14:13
    902

    Kincora Copper

    Kincora Copper Монгол дахь хөрөнгүүдээ $10 саяар худалдах хэлцлийн эцсийн гэрээг байгуулжээ

    Австрали, Канадын биржид бүртгэлтэй Kincora Copper компани Монгол дахь төсөл, хөрөнгүүдээ шилжүүлэх хэлцлийн эцсийн гэрээг байгуулснаа мэдээллээ.

    Компани тавдугаар сард зэс-алтны хайгуулын лицензүүд дамжуулан эзэмшдэг охин компаниудаа “Түмэн Айл Көүл” ХХК-д 10 сая ам.доллароор худалдахаар тохиролцож, эхний 1.5 сая ам.долларын төлбөрийг хүлээн аваад байсан юм.

    Харин хэлцлийн эцсийн гэрээг байгуулснаар дараагийн 3.5 сая ам.долларын төлбөрийг ажлын таван өдрийн дотор авах нөхцөл бүрджээ. Үлдсэн таван сая ам.долларыг Монгол дахь охин компаниудын хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсний дараа энэ онд багтаан эскроу данснаас чөлөөлөхөөр байна.

    Энэхүү хэлцэл нь компанийн тайлан тэнцлийн бүтцийг бэхжүүлж, Австрали дахь үйл ажиллагаандаа илүү төвлөрөх боломж олгохын зэрэгцээ төслүүдийн далд үнэ цэнийг нээж өгч байгааг Kincora-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Сэм Спринг онцолжээ.

    Kincora одоогоор Австралид "Nevertire South" болон "Condobolin" төслүүд дээр өрөмдлөг хийж байгаа бөгөөд түншлэлийн загвараар төслийн хайгуулын санхүүжилт татах стратеги баримталж буй. Компанийн мэдээлснээр 2024 оны сүүлээс хойш түншүүдийн санхүүжилтээр 20 мянган метр гаруй өрөмдлөг хийж, 10 сая австрали доллароос дээш хэмжээний хайгуулын хөрөнгө оруулалт татжээ.

    Түмэн айл көүл ХХК нь Дорноговь аймаг дахь “Баян шанд” нүүрсний уурхайг эзэмшдэг, олборлолт, экспорт, эрчим хүч үйлдвэрлэл, төмөр замын тээвэр зэрэг хүнд үйлдвэрлэлийн салбарт төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг компани юм.

     

    Cэтгэгдэл бичих