logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрчим хүч
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ОХУ-ын түүхий газрын тосны экспортын хэмжээ эрс өссөн ч үнийн уналттай давхцав
    Julian Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 07 сарын 02 14:08
    312

    Glyn Kirk/AFP/Getty Images

    (Bloomberg) -- ОХУ-ын түүхий газрын тосны экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшинд хүрч өссөн ч Кремлийн орлогын гол эх үүсвэр болсон экспортын орлогыг төдийлөн нэмэгдүүлж чадахгүй байна.

    Bloomberg-ийн эмхэтгэсэн мэдээллээр VI сарын 28-наар дууссан дөрвөн долоо хоногт ОХУ-ын түүхий газрын тосны экспорт өдөрт дунджаар 4.13 сая баррельд хүрчээ. Энэ нь 2022 онд ОХУ Украин руу цэргээ оруулснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

    Үүнтэй зэрэгцэн Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсөөр байна. Үүний улмаас дотооддоо боловсруулах хүчин чадал дутагдсан газрын тос нь экспортын зах зээл рүү шилжиж байх магадлалтай.

    Экспортын хэмжээ огцом өссөн ч экспортын үнийн дүн ижил хурдаар нэмэгдсэнгүй. Ойрх Дорнодын энхийн хэлэлцээр дэлхийн жишиг үнэ буурахад нөлөөлж, ОХУ-ын экспортын гол нэр төрлийн газрын тосны үнэ даган унажээ.

    rus oill.jpg

    Argus Media-ийн мэдээллээр Балтын тэнгисийн боомтуудаас ачигдаж буй газрын тосны үнэ V сарын эхэн үеийнхээс хоёр дахин буурсан байна. Мөн Номхон далайн чиглэлд ачигддаг ESPO төрлийн үнэ ч хурдацтай буурч байна.

    VI сарын 28-наар дууссан 28 хоногт ОХУ-ын газрын тосны экспортын нийт үнийн дүн долоо хоногийн дунджаар 1.9 тэрбум ам.доллар болж буурсан нь III сараас хойших хамгийн доод түвшин болжээ.

    Cэтгэгдэл бичих