logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Petro Matad-ийн XX талбайн өдрийн дундаж олборлолтын хэмжээ энэ онд 233 баррель хүрчээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 07 сарын 01 15:32
    462

    Зургийг: Petro Matad

    Petro Matad компани Дорнод Монголын бүс дэх газрын тосны "Block XX" буюу бүтээгдэхүүн хуваах 20 дугаар талбайн олборлолт 2026 онд нэмэгдэж, оны эхнээс хойших өдрийн дундаж олборлолт нь 233 баррельд хүрснийг сүүлд гаргасан тайландаа мэдээллээ. Мөн дөрөвдүгээр сард нийт олборлолтын хэмжээ анх удаа 100 мянган баррелийн босгыг давсан байна.

    Үйл ажиллагааны хувьд PetroChina-д газрын тос борлуулах гэрээний хэрэгжилт удаашралтай байсан ч талууд гэрээг шинэчлэн найруулж, нийлүүлэлтийн үйлчилгээний төлбөрийг бууруулахаар тохиролцжээ. Ингэснээр Petro Matad энэ онд "Block XX" талбайгаас олборлосон 40 мянга гаруй баррель газрын тосны төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлэх боломжтой болсон байна.

    Олборлолтын хувьд компани илүү тогтвортой, арилжааны шинжтэй үйл ажиллагаанд өнгөрсөн оноос  шилжээд байгаа. Тухайлбал "Heron-1" цооногийн ашиглалтын бэлэн байдал 2025 онд 99 хувиас дээш хадгалагдаж, оны эцсийн байдлаар PetroChina-ийн TA-1 байгууламжид 54 мянга орчим баррель газрын тос нийлүүлсэн байна. Харин арин өнгөрсөн аравдугаар сард олборлолт нь эхэлсэн "Gazelle-1" цооногоос оны эцэс гэхэд 7000 гаруй баррель газрын тос олборлон борлуулжээ.

    Газрын тосны үнэ энэ онд 2025 онтой харьцуулахад өссөн нь компанийн санхүүгийн өгөөжид эерэгээр нөлөөлж байгааг Petro Matad онцоллоо. Монголын газрын тосны бүтээгдэхүүн хуваах нөхцөлийн дагуу үнэ өсөхөд гэрээлэгч талын өгөөж мөн дагаж нэмэгдэх боломжтойг компани тайландаа дурджээ. 

    Санхүүгийн үзүүлэлтээр Petro Matad 2025 онд 4.23 сая ам.долларын цэвэр алдагдалтай ажилласан нь өмнөх оны 10.92 сая ам.долларын алдагдлаас буурсан дүн боллоо. Газрын тосны борлуулалтаас компанид ногдох орлого ойролцоогоор хоёр сая ам.долларт хүрсэн бол жилийн дундаж борлуулалтын үнэ баррель тутамд 61.8 ам.доллар байжээ.

    Cэтгэгдэл бичих