logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трамп 2025 онд крипто зах зээлээс багадаа $1.4 тэрбумын орлого олсноо тайлагнажээ
    Bill Allison
    Gregory Korte
    Нийтэлсэн огноо: 2026 оны 07 сарын 01 10:51
    125

    Зургийг: Samuel Corum/Sipa/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 онд криптовалют болон "memecoin"-той холбоотой бизнесүүдээс багадаа 1.4 тэрбум ам.долларын ашиг олсныг сүүлд гаргасан жилийн санхүүгийн тайлан нь харуулж байна.

    Дээрх дүнгийн 594 гаруй сая ам.долларыг Дональд Трамп болон түүний хөвгүүд, АНУ-ын өндөр түвшний дипломатч Стивен Уиткофф нарын хамтран үүсгэн байгуулсан крипто компани World Liberty Financial-ийн борлуулалтын орлого бүрдүүлжээ. АНУ-ын Ойрх Дорнод дахь тусгай элч Стивен Уиткоффын хүү Зак Уиткофф тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг юм.

    Харин Трампын "memecoin" арилжааны бизнес болох CIC Digital LLC-ийн олсон 636 сая ам.долларын орлого бараг бүхэлдээ Celebration Coins компанитай байгуулсан лицензийн гэрээний роялти төлбөрөөс бүрджээ. Түүнчлэн Stablecoin Holdco компанийн хувьцааг борлуулсны 197 сая ам.долларын орлого Трампын нэр дээр бүртгэгдсэн байна.

    АНУ-ын Засгийн газрын Ёс зүйн албанаас мягмар гарагт нийтэлсэн 927 хуудас бүхий тайлан нь Трампын эзэмшдэг зочид буудал, гольфийн ресорт, криптовалютын бизнесүүдийг багтаасан бизнесийн эзэнт гүрний санхүүгийн үзүүлэлтийг нэгтгэжээ. 

    Гэсэн хэдий ч орлогын хамгийн том эх үүсвэр нь криптовалюттай холбоотой бизнесүүд байгаа нь Дональд Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалаа ашгийн хэрэгсэл болгож байна гэх хардлагыг улам нэмэгдүүлэх магадлалтай. Трампын бизнесийн эзэнт гүрнийг хоёр хүү нь удирдаж, үйл ажиллагаа нь Ерөнхийлөгчийн бодлоготой хамаарал бүхий салбаруудад төвлөрдөг тул тэрбээр албан тушаалаа хувийн санхүүгийн ашиг сонирхолтойгоо хольж хутгаж байна гэж шүүмжлэгчид түүнийг буруутгасаар ирсэн юм. 

    Cэтгэгдэл бичих