logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монголбанк: ААН-үүд 2027 оны I улиралд инфляц 9.3 хувь орчимд байна гэж төсөөлөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 29 11:45
    191

    Зургийг: Э.Тэнгис

    Монголбанк: Аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн орчны талаарх тодорхой бус байдал нэмэгдэж байна

    Монголбанкны бизнесийн төлөвийн түүвэр судалгаагаар аж ахуйн нэгжүүд ирэх нэг жилийн хугацаанд инфляц өснө гэсэн төсөөлөлттэй байна.

    20-иос дээш жилийн туршлагатай, жилийн 2.5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой 400 гаруй аж ахуйн нэгжийн дунд дөрөвдүгээр сард хийсэн судалгаагаар инфляц II улиралд 8.5 хувь орчим, 2027 оны I улиралд 9.3 хувь орчимд хадгалагдана гэж оролцогчид үзжээ.

    29-3.JPG

    Нийлүүлэлтийн гаралтай хүчин зүйлээс голлон шалтгаалж буй хэрэглээний үнийн өсөлт нь VII, VIII саруудад үргэлжилж, улмаар оны эцсээр саарна гэж үзэж буйгаа Төв банк мэдээлж байсан юм.

    Инфляцын ирэх 12 сарын хүлээлтийг бичил бизнесийнхэн 9.9 хувь, жижиг, дунд бизнесүүд есөн  хувь, том аж ахуйн нэгжүүд 8.6 хувь орчимд байхаар төсөөлсөн. Бичил болон жижиг бизнесүүд инфляцын өсөлтөд илүү мэдрэмтгий байгаа нь өртөг, орлого болон үнийн хэлбэлзлийн нөлөөг илүү хүчтэй мэдэрч байгаатай холбоотой.

    29-5.JPG

    Харин том бизнесүүдийн инфляцын хүлээлт харьцангуй бага байгаа нь эдийн засгийн өөрчлөлтөд илүү дасан зохицох чадвартайг илтгэж буйг судалгаанд дурджээ. 

    Бизнесийн үйл ажиллагааны төлөв байдлын хувьд нийт салбарын үзүүлэлтүүд муудсан дүр зураг ажиглагдаж буй нь эдийн засгийн идэвхжил саарч, аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгчдийн эдийн засгийн төлөвийн талаарх үнэлгээ сул хэвээр байгааг харуулж байна.

    Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн хувьд эдийн засгийн орчны талаарх Тодорхой бус байдал нэмэгдэж, цаашдын төлөвт итгэх итгэл суларсан. Эдийн засгийн тодорхой бус байдлын үзүүлэлт дотоод худалдааны салбарт хамгийн өндөр байгааг судалгаанд тодотгожээ.

    Cэтгэгдэл бичих