logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    УИХ-ын хаврын чуулган VII/03-ны өдөр хаалтаа хийнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 29 09:50
    128

    Зургийг: ParliamentMN

    Хаврын чуулганы хаалтын долоо хоногт УИХ дөрвөн өдөр хуралдана

    УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган долоодугаар сарын гуравны өдөр хаалтаа хийнэ. Иймд энэ долоо хоногт мягмар гарагаас баасан гараг хүртэл өдөр бүр чуулган хуралдах товтой байна.

    Энэ хаврын чуулганаар эцэслэн батлах хуваарьтай байгаа хуулийн төслүүдээс онцолбол Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс өргөн мэдүүлсэн эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэх товтой байна. Үүнд Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дэмжих, гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд тусгасныг хууль санаачлагчид мэдээлсэн.

    Мөн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг батална. Монгол Улсад бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тосны хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен газрын тос” компаниудтай үүссэн татварын маргааныг шийдвэрлэх үүднээс зохицуулалт хийж буйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээлсэн юм.

    Үүний зэрэгцээ зургаадугаар сарын 26-нд өргөн мэдүүлсэн уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлж батлахаар товлосон байна. Хуулийн төсөлд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын зарим талбайг Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагаас хасахаар тусгажээ. Эдгээр орд нь нийт 52.8 тонн алтны нөөцтэй. Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутагт 95.5 тонн алтны нөөц байна.

    Үүнээс гадна Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлахаар товлоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих