logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    УИХ: Татварын ачааллыг ₮3.6 их наядаар бууруулах хуулийн төслүүдийг эцэслэн батлав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 26 15:45
    440

    Зургийг: ParliamentMN

    Иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 3.6 их наяд орчим төгрөгөөр бууруулах Татварын багц хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар эцэслэн баталлаа.

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 6-10 тэрбум төгрөгийн орлоготой бол 15 хувийн татвар ногдуулах шатлал нэмсэн. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчид хялбаршуулсан горимоор нэг хувийн татвар төлөх босгыг 2.5 тэрбум төгрөг болголоо. Ингэснээр 180 мянган аж ахуйн нэгж татварын ачааллаас чөлөөлөгдөнө. Виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 100 хувь чөлөөлнө. Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг бүрэн хаахгүй, 30 хувийг дансанд нь үлдээнэ.

    29-1.JPG

    Үүнээс гадна 400 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болж байна. Үүнд 23 мянга орчим аж ахуйн нэгж хамрагдахаар байгаа. НӨАТ суутган төлөгчийн босгыг нэмэгдүүлснээр далд эдийн засгийг дэмжих эрсдэлтэй талаар хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгээс байр суурь илэрхийлж байсан юм.

    Түүнчлэн иргэн өөрийн өмчийн орон сууцаа анх удаа худалдсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлөхгүй.

    29-2.JPG

    792 мянган төгрөгөөс хоёр сая төгрөг хүртэлх цалин хөлсний орлогод 0-1 хувийн татвар ногдуулж, 2027-2028 онд үе шаттай хэрэгжүүлнэ.

    Мөн өндөр үнэлгээтэй суудлын автомашины үнийн 360 саяас илүү гарсан дүнд 33 хувиар нэмэлт татвар  ногдуулах зэрэг голлох нэмэлт өөрчлөлтүүд батлагдлаа.

    Cэтгэгдэл бичих