
Зургийг: Kyle Grillot/Bloomberg
(Bloomberg) -- “OpenAI” компани IPO хийх хугацаагаа 2027 он хүртэл хойшлуулж магадгүйг эх сурвалжууд мэдээллээ. “OpenAI”-д зөвлөгөө өгч буй банкнууд технологийн компаниудын хувьцаа сүүлийн үед өндөр савлагаатай байгааг анхааруулсан байна. Мөн “SpaceX”-ийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO-ийн дараа хөрөнгө оруулагчдын идэвх суларсан байх магадлалтай гэж үзэж байна.
“OpenAI” үнэт цаасны танилцуулгаа зургаадугаар сарын есөнд АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд хаалттай хэлбэрээр өгснөөс хойш IPO нь ирэх намар болно гэсэн хүлээлт үүссэн юм.
Үүнээс гадна АНУ-ын Засгийн газар “OpenAI”-д удахгүй танилцуулах GPT-5.6 хиймэл оюуны хүчирхэг шинэ загвараа нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө эхний ээлжид хязгаарлагдмал хүрээнд гаргах хүсэлт тавьсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Эрх баригчид хоёр долоо хоногийн өмнө “Anthropic”-ийн шинэ хиймэл оюуны загварт мөн хязгаарлалт тавьсан юм.
“OpenAI”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэний хувьд хиймэл оюуны хэт хүчирхэг загваруудад болгоомжтой хандаж, Засгийн газартай хамтран ажиллана гэсэн байр суурь илэрхийлжээ.