
Зургийг: Fabrice Coffrini/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Япон улс 2041 он хүртэл нийт 2.3 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснийг тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи мэдэгдлээ. Үүнд хиймэл оюун болон хагас дамжуулагчийн салбарт дангаараа 627 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.
Япон улс ийм өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг анх удаа баталсан нь онцлог болж байна. Хэдий тийм боловч шинээр гарч ирж буй салбаруудад хэр их санхүүжилт олгох нь тодорхойгүй байгаа аж. Гэвч Санаэ Такаичигийн энэхүү төлөвлөгөөнд санхүүгийн салбарынхан эргэлзэж байна. Тэд төлөвлөгөөний хугацаа хэт урт учир эдийн засагт үзүүлэх бодит нөлөөг үнэлэхэд хүндрэлтэй байгааг онцолжээ.
Тус улсын Засгийн газрын тооцооллоор хагас дамжуулагчийн салбарт хийх хөрөнгө оруулалт 2040 оны санхүүгийн жил гэхэд эдийн засагт 443 их наяд иений дам нөлөө үзүүлнэ.
Мөн хиймэл оюуны дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт 144 их наяд иен, харин салбар бүрийн хиймэл оюунд хийх хөрөнгө оруулалт 222 их наяд иений эдийн засгийн үр өгөөж авчрах тооцоотой байна.