logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “SK Hynix” АНУ-ын биржид давхар бүртгүүлж, $29.4 тэрбумыг босгохыг зорьж байна
    Ryan Vlastelica, Subrat Patnaik
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 25 10:50
    206

    Зургийг: Annabelle Chih/Bloomberg

    (Bloomberg) -- Санах ойн чип үйлдвэрлэгч БНСУ-ын “SK Hynix” компани АНУ-ын Хөрөнгийн биржид хувьцаагаа давхар бүртгүүлж, 29.4 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. 

    Тус компанийн хувьцааны ханш сүүлийн 12 сарын хугацаанд Сөүлийн Хөрөнгийн биржид 850 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллар давсан юм.

    “SK Hynix”-ийн хувьд АНУ-ын Хөрөнгийн биржид бүртгүүлэх үйл явц нь өсөлтийн оргил үед нь тохиож байна. Тус компани “Nvidia”-ийн гол нийлүүлэгч болсныхоо дараа “HBM” чипийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлж, “Samsung”-ийг ардаа орхисон юм.

    “SK Hynix” компани АНУ-д IPO хийснээр зорилтот санхүүжилтээ татаж чадвал 2019 онд IPO хийж, 29.4 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн “Saudi Aramco”-ийн амжилттай эн зэрэгцэх юм.

    Cэтгэгдэл бичих