logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээж, инфляцыг харгалзан өсгөж болзошгүй дохио өгөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 24 15:05
    226

    Зургийг: Э.Тэнгис

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо зургаадугаар сарын хурлаараа бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдэлийг харгалзан уг шийдвэрийг гаргаснаар Төв банк 2025 оны III сараас хойш бодлогын хүүгээ өөрчлөлтгүй хадгалж байна.

    Улсын хэмжээнд инфляц хоёр сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, тавдугаар сарын байдлаар 11.2 хувьтай гарсан юм. Гэхдээ инфляц нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалан түр хугацаанд зорилтот 5±2 хувийн түвшнээс давсан гэж Монголбанк дүгнэжээ.

    25-1.JPG

    Тиймээс цаашид мах, шатахууны үнийн өсөлт аажмаар саарч, инфляц дунд хугацаанд зорилтот интервалд тогтворжих хүлээлттэй байгааг онцолсон ч гадаад, дотоодын болзошгүй сөрөг нөлөөлөл, тодорхойгүй байдлаас шалтгаалсан нийлүүлэлтийн гаралтай үнийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй гэж үзжээ.

    Иймд инфляцын өрнөл, нийлүүлэлтийн гаралтай хүчин зүйлс болон гадаад, дотоод эдийн засгийн төлөвөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэхээ шийдвэрлэхийг мэдэгдэв. Өөрөөр хэлбэл дараагийн хурлуудаар бодлогын хүүг бууруулахаас илүү инфляцын дарамт нэмэгдвэл өсгөх хувилбарыг нээлттэй үлдээлээ.

    Cэтгэгдэл бичих