logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “SpaceX”-ийн $25 тэрбумын бондын арилжаанд бондын хөрөнгө оруулагчид болгоомжтой хандлаа
    Carmen Reinicke, Subrat Patnaik, Ryan Vlastelica
    Caleb Mutua, Brian Smith, Davide Barbuscia, Michael Gambale
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 24 11:00
    350

    Зургийг: Angela Weiss/Bloomberg

    “SpaceX”-ийн 2036 онд хугацаа нь дуусах бондын өгөөж АНУ-ын Засгийн газрынхаас 1.4 нэгж хувиар өндөр байна

    (Bloomberg) -- Зээлжих зэрэглэлийн үнэлгээний байгууллагууд “SpaceX”-ийг хөрөнгө оруулалтын зэрэглэлийн тогтвортой компани гэж дүгнэж буй ч бондын арилжаанд оролцогчид илүү болгоомжтой байр суурьтай байна.

    Тус компанийн 2036 онд хугацаа нь дуусах бонд АНУ-ын Засгийн газрын үнэт цааснаас 1.4 нэгж хувиар өндөр өгөөжтэй үнэлэгдсэн байна. Энэ нь "BBB" зэрэглэлийн ижил төстэй өрийн хэрэгслүүдийн дундаж спредээс ойролцоогоор 0.4 нэгж хувиар өндөр үзүүлэлт гэж “Bloomberg”-ийн индексээс харж болохоор байна.

    SPACEX-2-GFX.jpg

    Энэхүү спред нь “SpaceX”-ийн анхны бондын арилжаа хувьцааны зах зээл дэх шиг өндөр хүлээлт үүсгээгүйг илтгэж байна. Хэдий тийм боловч “SpaceX”-ийн бонд хангалттай өндөр өгөөж санал болгосноор хөрөнгө оруулагчдын эрэлтийг татаж чадсан юм.

    Оргил үедээ бондын захиалгын хэмжээ бараг 90 тэрбум ам.доллар хүрсэн ч захиалга хаах үед 73 тэрбум ам.доллар болж буурсан байна. Өөрөөр хэлбэл тус компанийн санал болгосон 25 тэрбум ам.долларын түвшнээс 192 хувиар давсан үзүүлэлт болсон юм. Харин энэ онд гарсан АНУ-ын компаниудын өндөр зэрэглэлийн бондуудад өгсөн захиалгын эрэлт нийлүүлэлтээсээ дунджаар дөрөв дахин давсантай харьцуулахад сул үзүүлэлт болсон байна.

    SPACEX-1-GFX.jpg

    Хөрөнгө оруулагчдын энэхүү хандлага “SpaceX”-ийн мөнгөн урсгалтай холбоотой болгоомжлолыг илтгэж байна гэж “Shorecliff Asset Management” компани онцолжээ. “S&P Global Ratings”-ийн үнэлгээгээр одоогоор “SpaceX”-ийн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр тэлсээр байгаа ба энэ байдал 2030 он хүртэл үргэлжилж, ирэх онд зарцуулалтын хурд нь эрс нэмэгдэх төлөвтэй байна. Тус компанийн орлого өсөх хүлээлттэй ч зардал нь түүнээс ч хурдтай тэлэхээр байна гэсэн үг юм.

    Сонирхуулахад, “SpaceX”-ийн санал болгосон бондын багцаас богино хугацаат буюу 2031 болон 2033 онд тус тус хугацаа нь дуусах бондууд хамгийн эрэлттэй байсныг эх сурвалжууд мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих