logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ТБХ: Нийслэлийн төсвийн тогтвортой байдал алдагдах эрсдэл нэмэгдсэн
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 24 09:25
    265

    Зургийг: Э.Тэнгис

    Нийслэлийн 16 мега төслийн нийт өртөг 28.9 их наяд төгрөг болсон ч гүйцэтгэл таван хувьтай байна

    Нийслэлийн төсвийн алдагдал улсын нэгдсэн төсвийн алдагдлаас 3.3 дахин давсан, жилд 4-5 удаа тодотгол хийж байгаа зэрэг нь нийслэлийн төсвийн тогтвортой байдал алдагдах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

    Үнэт цаас, бонд болон гадаад эх үүсвэрээр санхүүжүүлж буй төслүүдийн эргэн төлөлт нь цаашид улс, нийслэлийн төсөвт нэмэлт дарамт учруулах эрсдэлтэй байгааг Ерөнхий хяналтын сонсголын дүгнэлтэд тодотгосон юм.

    24-1.JPG

    Нийслэлээс хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн төлөвлөлт хангалтгүй. 16 мега төслийн нийт төсөвт өртөг 28.9 их наяд төгрөг хүрсэн боловч санхүүжилтийн гүйцэтгэл ердөө таван хувьтай байгааг сонсголын үеэр мэдээлжээ.

    Үүнээс гадна нийслэлийн өмчит байгууллагын тоо чиг үүргийн давхардал нэмэгдсэн нь засаглалын эрсдэл үүсгэж буйгаас гадна хувийн хэвшлийн өрсөлдөөний орон зайг хязгаарлаж байна.

    24-2.JPG

    Мөн нийслэлийн худалдан авах ажиллагаа, урьдчилгаа санхүүжилттэй холбоотой ноцтой эрсдэл илэрсэн аж. Тухайлбал: Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор 500 тэрбум төгрөгийн урьдчилгааг эргэлзээтэй баталгаагаар олгосон. Ингэснээр найман хүн яллагдагчаар татагдаж, 2.6 их наяд төгрөгийн гүйлгээг хязгаарласан талаар мэдээлэв.

    24-3.JPG

    Цаашид нийслэлийн төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах чиглэлд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангахад анхаарах шаардлагатай. Мега төслүүдийг нийгэм, эдийн засгийн үр өгөөж, төсөвт үзүүлэх нөлөө, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн эрэмбэлэх, худалдан авах ажиллагааны хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авах зөвлөмжийг Төсвийн байнгын хорооноос гаргажээ.

    Cэтгэгдэл бичих