logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийн энх тайвны индексэд Монгол Улс 34 дүгээрт эрэмбэлэгдэж, Азийн “Хамгийн тайван улс”-ын тоонд багтав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 22 16:00
    159

    Зургийг: Э.Тэнгис

    Бүс нутгийн болон олон улсын тогтвортой байдлыг доройтуулсан зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн хямрал, өсөн нэмэгдэж буй зэвсэглэл, цэрэгжүүлэлтийн улмаас дэлхийн энх тайвны дундаж үзүүлэлт 12 дахь жилдээ дараалан буурсныг "Institute for Economics & Peace" хүрээлэнгээс гаргасан 2026 оны Дэлхийн энх тайвны индекс харууллаа.

    Монгол Улсын хувьд тус индексэд өмнөх оны эрэмбээс дөрвөн байр ахиж, нийт 163 улс болон нутаг дэвсгэрээс 34 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин Ази, Номхон далайн бүсэд Монгол Улс энх тайван байдлаараа Шинэ Зеланд, Сингапур, Япон, Малайз, Австрали, Зүүн Тимор улсын дараа долоодугаарт бичигджээ.

    Хэдийгээр геополитикийн өргөн хүрээний нөхцөл байдал таагүй хэвээр ч Монголын аюулгүй байдлын үзүүлэлт, олон улсын тавцан дахь байр суурь харьцангуй тогтвортой байгаа нь сүүлийн хоёр жил тус индексэд оноо ахиснаас харагдаж байна.

    Ерөнхий үзүүлэлтийг харвал Исланд улс 19 дэх жилдээ дараалан “Дэлхийн хамгийн тайван улс”-аар нэрлэгдсэн бол Шинэ Зеланд, Швейцар, Словени, Ирланд улс “Топ 5”-д багтжээ.

    Харин Украинд тав дахь жилдээ дайтаж буй ОХУ 163 улсаас хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн бол БНХАУ-ын эрэмбэ доошилж, 118 дугаарт бичигдсэн байна. Мөн АНУ-ын оноо дөрвөн хувиар буурч, 134 дүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд тус улс дахь улс төрийн хүчирхийлэл 1970-аад оноос хойших дээд түвшинд хүрснийг тайланд тэмдэглэжээ.

    cuntryes.jpg

    Cэтгэгдэл бичих