logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК: Японы хөрөнгө оруулагчид дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжтой боллоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 22 13:45
    135

    Зургийг: TDB Securities SC

    СЗХ: 2025 онд хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцогчдын 1.2 хувийг гадаадын аж ахуйн нэгж, иргэн бүрдүүлсэн

    Япон улсын мэргэжлийн болон жижиглэн хөрөнгө оруулагч нарт дотоодын зах зээл дээрээс үнэт цаас буюу бонд, хувьцаа худалдан авах боломж нээгдсэнийг “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК мэдээллээ. Ингэснээр хөрөнгө оруулалтын орчин тогтворжиж, санхүүгийн зах зээлд шинэ боломж нээгдэхээс гадна Япон улсаас Монгол Улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт зөвхөн үнэт цаасны зах зээлээр хязгаарлагдахгүй нэмэгдэх боломж үүснэ гэж онцолж байна.

    Япон улсын хөрөнгө оруулагчид Монголын нийгэм, улс төр болоод татварын орчны тогтвортой байдлыг чухалчилж буй бол зээлжих зэрэглэл, авлига, хөрөнгө оруулалтын сонирхлыг хойш татахад нөлөөлдөг гол хүчин зүйлсээр нэрлэж буйг нээгдсэнийг “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн дэд захирал Г.Энхбат өмнө нь “Bloomberg”-т ярилцлага өгөх үедээ мэдээлж байв.

     2025 оны байдлаар дотоодын үнэт цаасны зах зээлийн арилжаанд оролцогчдын 1.2 хувийг гадаадын аж ахуйн нэгж, иргэн бүрдүүлсэн нь өмнөх оноос 0.3 нэгж хувиар буурсан дүн болсныг Санхүүгийн Зохицуулах Хорооны тайлангаас харж болохоор байна. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс бараг хоёр дахин, 2022 оныхоос гурав дахин буурсан үзүүлэлт юм.

    Cэтгэгдэл бичих