logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: Бортээгийн орд эдийн засгийн эргэлтэд орсноор эхний 10 жилд төсөвт ₮4.4 их наядыг төвлөрүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 22 11:25
    300

    Зургийг: Монгол Улсын Засгийн газар

    Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ

    Тавантолгойн бүлэг орд дахь Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төслийг албан ёсоор эхлүүллээ. Төслийн менежментийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцаж, үндэсний аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгчээр ажиллахаар Засгийн газар шийдвэрлэсэн юм.

    Жилд 15 сая тонн нүүрс олборлож, эхний 10 жилийн хугацаанд улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлнэ. Мөн үндэсний компаниудтай хамтран ажилласнаар 10.2 их наяд төгрөгийн орлого дотоодод бий болж, говийн бүсэд 1500 ажлын байр бий болгох тооцоолол байгааг Засгийн газар  мэдээллээ. Бортээг хэсэг нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй, 95 хувь нь сул коксжих, таван хувь нь эрчим хүчний хүчний нүүрс байгаа юм.

    Үүнээс гадна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн гүйцэтгэл 33.6 хувьтай үргэлжилж байна. 2026 оны эцэс гэхэд төслийг 80 гаруй хувьд хүргэж, ирэх оны дөрөвдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Төслийн хүрээнд байнгын 200, түр 800 ажлын байр бий болно. Нүүрсний экспорт жилд 30 сая тонноор нэмэгдэж, жилд 1.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэх тооцоололтой. Төмөр замын тээврээс жилд 250-300 сая ам.долларын орлого олох боломжтойг тодотгож байгаа юм.

    Cэтгэгдэл бичих