logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    "SpaceX" компанийн хувьцаа арилжааны эхний долоо хоногт IPO-ийн үнээсээ 37 хувиар өслөө
    Carmen Reinicke
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 19 15:12
    406

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- "SpaceX"-ийн хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн арилжааны эхний долоо хоногоо өндөр өсөлттэй өндөрлүүллээ.

    Пүрэв гарагт хувьцааны ханш нь 3.6 хувиар суларснаар хоёр өдөр дараалан нийт 8.3 хувиар буурсан байна. Гэсэн ч IPO-оор санал болгосон анхны үнээсээ 37 хувиар өсөж, арилжааны эхний долоо хоногийг дуусгалаа.

    Ингэснээр пуужин, хиймэл дагуул, хиймэл оюуны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг "SpaceX"-ийн зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд ам.доллар хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын эрэмбэд зургаадугаарт жагсаж байна.

    458772054.jpg

    Компани IPO-ийн үеэр санал болгосон нийт хувьцааныхаа 20 орчим хувийг жижиг хөрөнгө оруулагчдад хуваарилсан нь хувьцааны ханшийн савлагаанд нөлөөлжээ.

    Хоёрдогч зах зээлийн арилжааны эхний өдрүүдэд гол худалдан авагчид нь жижиг хөрөнгө оруулагчид байсан байна. Харин лхагва гарагт тэдний идэвх суларч, арилжаа хаагдахад ердөө 2.3 сая ам.долларын худалдан авалт хийжээ.

    "SpaceX"-ийн андеррайтерууд ирэх долоо хоногоос хөрөнгө оруулагчидтай уулзаж, багадаа 20 тэрбум ам.долларын бонд санал болгохоор бэлтгэж байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна. Ингэснээр "SpaceX" анх удаа ам.доллароор нэрлэсэн өндөр зэрэглэлийн бонд гаргахаар төлөвлөж байна.

    Cэтгэгдэл бичих