
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй дайныг зогсоох, Ормузын хоолойг дахин нээх тухай түр хэлэлцээрт гарын үсэг зурж, талуудын харилцан ойлголцлын санамж бичиг албан ёсоор хэрэгжиж эхэлснийг мэдэгдлээ.
АНУ болон Ираны төлөөлөгчид лхагва гарагийн орой түр хэлэлцээрт цахим хэлбэрээр гарын үсэг зурсан талаар Ираны төрийн өмчит хэвлэлүүд мэдээлжээ. Харин Ормузын хоолойн хөдөлгөөн нээгдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Үүнээс гадна Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливаны өмнөд хэсгээс цэргээ гаргах АНУ-ын хүсэлтээс татгалзжээ. Энэ нь Вашингтон болон Техраны хооронд илүү өргөн хүрээний энхийн хэлэлцээр байгуулах хүчин чармайлтад хүндрэл учруулж болзошгүй байна.
Bloomberg-ийн хүлээн авсан АНУ, Ираны түр хэлэлцээрийн эцсийн төсөлд байлдааны ажиллагааг бүх фронтод зогсоохоор тусгасан байна. Үүнд Ливан дахь “Хезболла” бүлэглэлийн эсрэг ажиллагаа ч багтаж байгаа юм.
Түүнчлэн АНУ болон бүс нутгийн түншүүд Ираны сэргээн босголт, эдийн засгийн хөгжлийг дэмжих төлөвлөгөө боловсруулж, багадаа 300 тэрбум ам.долларын санхүүжилт гаргахаар байгааг хэлэлцээрийн төсөлд тусгажээ. Харин Ираны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөх асуудал дээр тодорхой хугацаа заагаагүй ч "АНУ хөрөнгийг чөлөөлж, бүрэн ашиглах боломжтой болгох” үүрэг хүлээхийг дурдсан байна.