
Зургийг: Victor J. Blue/Bloomberg
АНУ-Ираны тохиролцоо, SpaceX компанийн IPO-г дагасан хөрөнгийн зах зээлийн өсөлтийн ачаар дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний хөрөнгө даваа гарагт 336 тэрбум ам.доллароор өссөнийг Bloomberg-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Нэг өдрийн дотор тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ ийм дүнгээр өссөн тохиолдол тус индекст өмнө нь бүртгэгдэж байгаагүй аж. Ингэснээр зургаадугаар сарын 15-ны өдөр Нью-Йоркийн биржийн арилжаа хаагдах үед тэрбумтнуудын нийт хөрөнгө 13.3 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Дэлхийн анхны их наядтан болоод байгаа Илон Маск бусдыгаа тэргүүлж, нийт хөрөнгө нь 10 гаруй хувиар өсөн 1.27 их наяд ам.доллар болсон байна.
АНУ, Ираны талууд Ормузын хоолойг нээх урьдчилсан тохиролцоонд хүрсний дараа даваа гарагийн арилжааг зах зээлүүд өсөлттэй эхлүүлсэн юм. Харин өмнөх долоо хоногт SpaceX компани хувьцаагаа нээлттэй арилжаалж эхэлсэн бөгөөд ханшийн огцом өсөлт нь одоо ч саараагүй байна.
Арилжааны эдгээр "ногоон" өдрүүд Dow Jones Industrial Average индексийг түүхэн дээд түвшинд хүргэсэн бол Nasdaq 100, MSCI World индексүүд мөн дээд түвшиндээ ойртож хаагджээ.