logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Мөнгөний нийлүүлэлт өмнөх оноос 27.5 хувиар өсөж, 52 их наяд төгрөгт хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 17 14:46
    257
    Мөнгөний нийлүүлэлт өмнөх оноос 27.5 хувиар өсөж, 52 их наяд төгрөгт хүрлээ

    Мөнгөний нийлүүлэлт оны эхний таван сарын гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өсөж, 52 их наяд төгрөгт хүрлээ. Өмнөх сард жилийн өсөлт 25.3 хувь байсан бол тавдугаар сард өсөлтийн хурд 2.2 нэгж хувиар нэмэгдсэн байна.

    2026 он гарсаар дотоод цэвэр актив эрчимтэй өсөж, нийт мөнгөний нийлүүлэлтэд эзлэх жин нэмэгдэх хандлагатай байна. Тавдугаар сарын эцэст нийт мөнгөний нийлүүлэлтийн 77.7 хувийг дотоод цэвэр актив, 22.3 хувийг гадаад цэвэр актив бүрдүүлжээ.

    Арилжааны банкууд дахь төгрөгийн харилцах дансны үлдэгдэл тавдугаар сарын эцэст 11.6 их наяд төгрөгт хүрсэн нь 2025 оны эцсээс өссөнөөс гадна сүүлийн гурван жилийн дээд түвшин болов. Харин валютын харилцах дансны үлдэгдэл 5.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 59.7 хувиар өссөн байна.

    Иргэд болон байгууллагын төгрөгөөр байршуулсан хадгаламжийн үлдэгдэл мөн тогтвортой өсөж, нийлбэр дүнгээр 28.1 их наяд төгрөгт хүрээд байна.

    Ирэх долоо хоногт болох Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүү болон макро зохистой бодлогын шийдвэрүүдийг эргэн харах хүлээлттэй байна. Одоогийн 12 хувийн бодлогын хүү сүүлийн нэг жил гаруйн хугацаанд өөрчлөгдөөгүй юм.

    Төсвийн сахилга бат сул, зарлагын тэлэлт өндөр үед мөнгөний бодлого төсвийн хэрэгцээнд захирагдаж, идэвхтэй бус дагалдах шинжтэй болдог. Ийм нөхцөлд мөнгөний бодлогын үр нөлөө сулрах эрсдэлтэйг "Think Mongolia" судалгааны институтын судлаач Ган-Очир тодотгожээ.

    Cэтгэгдэл бичих