logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Энхийн хэлэлцээрээр АНУ Иранд эдийн засгийн дорвитой дэмжлэгүүд санал болгожээ
    Jonathan Tirone
    Daniel Flatley
    Josh Wingrove
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 17 10:29
    306

    Atta Kenare/AFP/Getty Images

    (Bloomberg) -- АНУ-тай байгуулсан тохиролцооны хүрээнд Иран улс санхүү, эдийн засгийн өргөн хүрээний давуу талууд эдлэхээр байна. Үүнд газрын тосоо шууд борлуулах, 300 тэрбум ам.долларын хөгжлийн сангийн эх үүсвэрийг ашиглах, царцаагдсан хөрөнгөө үе шаттай нээлгүүлэх зэрэг нөхцөл багтаж байгааг хэлэлцээрийн төсөлд нь тусгажээ. 

    Харилцан ойлголцлын санамж бичгийн ерөнхий агуулга сүүлийн өдрүүдэд нэлээн яригдсан ч бүрэн тодорхой болоогүй байсан юм. Харин Bloomberg News-ийн ойрын эх сурвалжаас авсан хэлэлцээрийн төслийн эх хувилбарт Иран Ормузын хоолойг нээж, цөмийн зэвсэг эзэмшихгүй байх амлалтаа баталгаажуулсны хариуд эдийн засгийн ямар дэмжлэгүүд авахыг нарийн тодорхойлжээ.

    Тодруулбал АНУ-ын Сангийн яам санамж бичигт гарын үсэг зурмагц “Ираны түүхий газрын тос, нефть-химийн бүтээгдэхүүн болон тэдгээрийн үүсмэл бүтээгдэхүүний экспортыг чөлөөлөх” нөхцөл тусгасан байна. Мөн АНУ тэнгисийн цэргийн бүслэлтээ зогсоож, хоёр улс Ормузын хоолойгоор дамжих тээврийн урсгалыг 30 хоногийн дотор дайны өмнөх түвшинд хүргэх чиглэлд хамтран ажиллахаар заажээ.

    Түүнчлэн АНУ болон бүс нутгийн түншүүд Ираны сэргээн босголт, эдийн засгийн хөгжлийг дэмжих төлөвлөгөө боловсруулж, багадаа 300 тэрбум ам.долларын санхүүжилт гаргахаар байна. Харин Ираны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөх асуудал дээр тодорхой хугацаа заагаагүй ч  "АНУ хөрөнгийг чөлөөлж, бүрэн ашиглах боломжтой болгох” үүрэг хүлээхийг дурдсан байна. 

    Талууд өнгөрсөн ням гарагт тохиролцоонд хүрч, VI сарын 19-нд Швейцарт санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа. Ингэснээр дайныг бүрэн зогсоож, Ираны цөмийн хөтөлбөрт шинэ хязгаарлалт тогтоох зорилготой 60 хоногийн яриа хэлэлцээ эхлэх суурь тавигдах юм.

    Одоогоор аль ч тал хэлэлцээрийн эхийг албан ёсоор нийтлээгүй байгаа ч АНУ уг баримт бичгийг Францад болж буй “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр холбоотон орнууддаа танилцуулж эхэлсэн талаар ойрын эх сурвалж мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих