logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Японы Төв банк бодлогын хүүгээ 1 хувь буюу сүүлийн 31 жилийн дээд түвшинд хүргэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 16 16:00
    190

    Зургийг: Toru Hanai/Bloomberg

    Австралийн Төв банк бодлогын хүүгээ 4.35 хувьд хэвээр үлдээлээ

    (Bloomberg) -- Японы Төв банк түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийнхөө оролцоогүй зохион байгуулсан мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөж, нэг хувьд хүргэлээ. Энэ нь 1995 оноос хойших хүүгийн хамгийн өндөр түвшин болж байна.

    Мөн 2027 оны дөрөвдүгээр сараас эхлэн бонд худалдан авалтын сарын дээд хэмжээг 12.5 тэрбум ам.долларт барихаа мэдэгдэв. Энэ нь бонд худалдан авалтаа танахаа зогсоож буйг харуулж байна.

    Дээрх мэдэгдлийн дараа иений ханш бага зэрэг суларч, спот ханш нь 160.34 нэгжид тогтворжлоо.

    Харин Австралийн Төв банк энэ онд анх удаа бодлогын хүүгээ өөрчлөхгүй, 4.35 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.

    Он гарсаар бодлогын хүүг гурван удаа өсгөсөн нь эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ. Хэдий тийм боловч Австралийн Төв банкны Удирдах зөвлөл инфляц өндөр хэвээр байгааг анхааруулж байна.

    Cэтгэгдэл бичих