logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ТБХ: Туул хурдны замын төслийн төсөвт өртөг ₮916.3 тэрбумаас ₮2.3 их наяд болж нэмэгджээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 16 15:35
    217

    Зургийг: ulaanbaatar.mn

    Сэлбэ бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтийг 2027 онд төлөх хуваарьтай байна

    “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн орон сууцжуулах төслийн төсөвт өртгийг шинжээчдийн баг тооцоолоход 5.5 их наяд орчим төгрөг болохоор байгааг Нийслэлийн төсвийн сонсголын үеэр шинжээч танилцууллаа.

    Үүний 35 хувийг бондоор, 45 хувийг улс орон нутгийн төсвөөр, 19 хувийг хувийн хэвшлийн санхүүжилтээр гүйцэтгэхээр байна. Төслийн ерөнхий гүйцэтгэл 20 гаруй хувьтай, дулааны асуудлаа бүрэн шийдээгүй байгаа зэрэг нь төсөл хугацаандаа ашиглалтад орох, зээлийн хөрөнгөө бүрэн ашиглаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгааг шинжээч тодотгов.

    Сэлбэ бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтийг 2027 онд төлөх хуваарьтай байгаа юм.

    Харин Туул хурдны замын төслийн хувьд Зам, тээврийн хөгжлийн төвөөс төслийн төсөвт өртгийг 2024 онд 916.3 тэрбум төгрөгөөр баталж байсан бол 2025 онд Зам, тээврийн сайд болон, Нийслэлийн Засаг даргын хамтарсан шийдвэрээр 1.9 их наяд төгрөг болгон нэмэгдүүлжээ. Энэхүү тооцооллыг тендерийн баримт бичигт тусгасан ч магадлалаар баталгаажаагүй байна.

    Үүний дараа төслийн ТЭЗҮ, зураг төслийг хянаж баталгаажуулж төсөвт өртгийг 2.3 их наяд төгрөгөөр нэмж, газар чөлөөлөлтөд 170 тэрбум төгрөг олгохоор тооцоолж, дүгнэлт гаргажээ.

    Туул хурдны замын хөрөнгө оруулалтад 2025 онд нийслэлийн төсвөөс 500 тэрбум төгрөг, 2026 онд 800 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд гүйцэтгэгч БНХАУ-ын “China Highway” компанид урьдчилгаа төлбөрийн баталгааг үндэслэн 500 тэрбум төгрөг шилжүүлжээ. Мөн үндсэн төсөвт өртгөөс гадна 7.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

    Туул хурдны замын төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн эсэх талаар Аудитын ерөнхий газар шалгалт хийж байгаа бөгөөд эхний байдлаар хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргаснаа мэдээллээ.

    Нийслэлийн төсвийн алдагдал энэ онд 2.4 их наяд төгрөг хүрч, улсын төсвийн алдагдлаас давахаар байгаа нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж буйг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл анхааруулж байна.

    Cэтгэгдэл бичих