logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Nvidia” $25 тэрбумаар өндөр зэрэглэлийн бонд арилжаалав
    Brian Smith, Gerson Freitas Jr.
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 16 11:50
    157

    Зургийг: Annabelle Chih/Bloomberg

    (Bloomberg) -- Чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Nvidia” компани 25 тэрбум ам.доллартой тэнцэх өндөр зэрэглэлийн бондууд борлууллаа.

    “Nvidia” 2021 оноос хойших анхны бондын арилжаагаараа 20 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхийг зорьж байсан юм. Хэдий тийм боловч эрэлт өндөр байсан тул босгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлжээ.

    Тус компани нийт 85 тэрбум ам.доллар буюу борлуулах хэмжээнээсээ гурав дахин өндөр захиалга хүлээн авсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

    “Nvidia” компани 2-30 жилийн хугацаатай, долоо хэсгээс бүрдэх бондуудыг арилжаалжээ. Хөрөнгө оруулагчдын эрэлт хүчтэй байгааг харгалзан өгөөжийн хэмжээг 0.25 нэгж хувиар бууруулж, АНУ-ын Засгийн газрын бондоос 0.65 нэгж хувиар өндөр тогтоосон байна.

    “Nvidia”  бондоор татан төвлөрүүлсэн санхүүжилтээ хугацаа нь дуусаж буй өрөө дахин санхүүжүүлэхэд зарцуулахаар байна.

    Cэтгэгдэл бичих