logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “SpaceX”-ийн хувьцааны ханш 20 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь $412 тэрбумаар тэлэв
    Carmen Reinicke, Subrat Patnaik
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 16 11:25
    88

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    (Bloomberg) -- “SpaceX-ийн хувьцааны ханш арилжааны хоёр дахь өдрөө 20 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 412 тэрбум ам.доллароор тэллээ. Ингэснээр зах зээлийн нийт үнэлгээ нь 2.5 их наяд ам.доллар давж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын дунд зургаадугаарт бичигдэж байна.

    Даваа гарагт нэгж хувьцааны ханш нь 192.46 ам.долларт хаагдсан бөгөөд энэ нь IPO-ийн үнээс 42 хувиар өндөр үзүүлэлт юм.

    SPACEX.png

    “SpaceX” компани IPO-ийн нэмэлт хувьцаа гаргах эрхээ эдэлж, андеррайтерууд нэмэлтээр 83.3 сая нэгж хувьцааг борлуулсан байна. Ингэснээр татан төвлөрүүлсэн санхүүжилтийн нийт дүн нь 86.2 тэрбум ам.доллар хүрчээ.

    Андеррайтерын зардлыг хасвал “SpaceX”-ийн IPO-ийн цэвэр орлого 85.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.

    Европын жижиглэнгийн хөрөнгө оруулагчид “SpaceX”-ийн хувьцааны нэг хүрэхгүй хувийг худалдаж авсан аж. Тус компани Европын Холбоо, Норвег, Швейцарын жижиг хөрөнгө оруулагчдад нийт 600 сая орчим ам.долларын хувьцаа хуваарилсныг эх сурвалжууд мэдээлж байсан юм. Харин санал болгосон хувьцаанаасаа дөрөв дахин их буюу 2.5 тэрбум ам.доллартой тэнцэх захиалга хүлээн авчээ.

    Cэтгэгдэл бичих