logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Anthropic” АНУ-ын Засгийн газрын тушаалаар “Mythos" загвар руу нь нэвтрэх эрхийг хязгаарлав
    Maggie Eastland, Hadriana Lowenkron
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 15 16:20
    1125

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын засаг захиргааны тушаалаар “Anthropic” компани дэвшилтэт хиймэл оюуны загварууд болох “Fable 5” болон “Mythos 5” руу гадаадын иргэд нэвтрэх эрхийг хязгаарлалаа.

    Үндэсний аюулгүй байдлын үүднээс Дональд Трампын засаг захиргаа хиймэл оюуны дэвшилтэт технологи гаднын иргэдийн гарт орохоос сэргийлж энэ шийдвэрийг гаргасан байна.

    Өөрийгөө хариуцлагатай хиймэл оюун хөгжүүлэгч хэмээн тодорхойлсоор ирсэн “Anthropic” нь “Mythos” загвараа  анх дөрөвдүгээр сард хязгаарлагдмал хэлбэрээр гаргаж, цөөн тооны компани, байгууллагад ашиглуулж байсан юм. Хэдий тийм боловч дээрх хиймэл оюуны моделийн кибер аюулгүй байдлын сул талуудыг илрүүлэх чадвар нь илүү өргөн хүрээнд түгээхэд хэтэрхий эрсдэлтэй болгож байгааг анхааруулж байв.

    Cэтгэгдэл бичих