logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Европын Төв банк бодлогын хүүгээ 2023 оноос хойш анх удаа өсгөж, 2.25 хувьд хүргэлээ
    Alessandra Migliaccio, Ott Tammik, Alexander Weber
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 12 10:15
    136

    Зургийг: Alex Kraus/Bloomberg

    Европын Төв банк бодлогын хүүгээ ирэх VII сард дахин өсгөж магадгүй

    (Bloomberg) -- Европын Төв банк пүрэв гарагт болсон ээлжит хурлаараа 2023 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ өсгөлөө.

    Хүүгийн түвшнийг 0.25 нэгж хувиар өсгөж, 2.25 хувьд хүргэсэн байна. Түүнчлэн Европын банкны Ерөнхийлөгч Кристин Лагард “Ираны дайнаас үүдэлтэй инфляцын дарамт нь зөвхөн эрчим хүчээр зогсохгүй бусад салбарт ч хальж эхэлсэн”-ийг анхааруулжээ. Ингэснээр тус Төв банк ирэх долоодугаар сард бодлогын хүүгээ дахин өсгөж магадгүйг эх сурвалжууд мэдээллээ.

    ECB.png

    Шинжээчид бодлогын хүүг есдүгээр сараас дахин өсгөнө гэж таамаглаж байсан ч инфляцын эрсдэл нэмэгдсэнээр одоо илүү эрт буюу долоодугаар сард өсгөж магадгүй гэж үзэж байна.

    Европын Төв банкны шинэчилсэн эдийн засгийн төсөөллийг харвал хэрэглээний үнэ ойрын хоёр жилд өмнөх таамгаас ч илүү хурдтай өсөхөөр байгаа аж. Мөн эрэлт саарч буй нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болзошгүй юм.

    Их Британи болон Хойд Америкийн Төв банкнууд одоогоор бодлогын хүүгээ өөрчлөхгүй, түр харзнаж байгаа. Харин Европын Төв банк бодлогын хүүгээ одоогийн 2.25 хувийн түвшнээс хоёр удаа дараалан өсгөнө гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

    Cэтгэгдэл бичих