logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Орон сууцны үнийн индекс V сард өмнөх сараас 1.6 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 11 16:00
    114

    Зургийг: Э.Тэнгис

    Орон сууцны үнийн индекс тавдугаар сард өмнөх сараас 1.6 хувиар буурснаар жилийн өсөлт нь 6.3 хувь болж удааширлаа.

    Өмнөх саруудад индекс 9.3 хувиар өсөж байсантай харьцуулахад тавдугаар сард өсөлтийн хурд нь ийнхүү хоёр дахь сардаа дараалан удааширсан үзүүлэлттэй байна.

    Ерөнхий индекс өмнөх сараас 1.6 хувиар буурахад хуучин орон сууцны үнэ 2.2 хувиар буурснаар тайлбарлагдаж байгаа бол шинэ орон сууцны үнэ сарын дүнгээр 0.1 хувиар буурлаа.

    ORON SUUTSNII UNIIN INDEX LINE CHART .png

    “Монгол Улсад нэг метр квадрат орон сууцны үнэ хамгийн ихдээ 3000 ам.доллар байгаа нь уул уурхайд түшиглэсэн оронд ажиглагддаг голланд өвчний илрэл. Ямар ч өндөр өртөгтэй хоттой харьцуулахад энэ бол маш үнэтэй байна” гэж “Bloomberg TV Mongolia”-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүн Б.Түвшинтөгс онцолж байв.

    Улаанбаатар хотын хамгийн үнэтэй бүсэд тооцогддог Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ 2026 он гарсаар тасралтгүй буурсаар тавдугаар сард дунджаар 5.71 сая төгрөг болоод байна. Ингэснээр шинэ орон сууцны дундаж үнэ 4.71 сая төгрөг болж буурахад нөлөөлжээ.

    Харин хуучин орон сууцны дундаж үнэ оны эхний хоёр сард тогтмол өсөж байсан ч сүүлийн хоёр сар дараалан буурсаар 4.84 сая төгрөг хүрээд буйг Үндэсний статистикийн хороо  мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих