logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Хиймэл оюуны чипийн тогтвортой эрэлтийн ачаар V сард “TSMC”-ийн борлуулалт 30 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 11 13:00
    262

    Зургийг: An Rong Xu/Bloomberg

    “Oracle”-ийн улирлын хөрөнгийн зарцуулалт шинжээчдийн хүлээлтийг давснаар хувьцааны ханш уналаа

    (Bloomberg) -- Чип үйлдвэрлэгч Тайванийн “TSMC” компанийн борлуулалт тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж, 13.2 тэрбум ам.доллар хүрлээ. Энэ нь хиймэл оюуны дэд бүтэц бүтээн байгуулах дэлхий нийтийн өрсөлдөөнөөр өдөөгдсөн чипийн эрэлт хүчтэй хэвээр байгааг харуулж байна.

    IV-V сарын нийлбэр дүнгээр борлуулалт нь 24 хувиар өссөн гэж “Bloomberg” тооцоолжээ. Мөн II улиралд борлуулалт нь 35 хувиар өснө гэж таамаглаж байна.

    “TSMC”-ийн 56 тэрбум ам.доллар хүртэлх энэ оны хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөө нь дээд хязгаартаа ойртох төлөвтэйг Гүйцэтгэх захирал нь мэдээлжээ.

    ezgif-5771c7d65d5ff146.jpg

    Харин “Oracle” компанийн улирлын хөрөнгийн зарцуулалт шинжээчдийн таамгийг давснаар хувьцааны ханш нь уналаа.

    Тавдугаар сарын 31-нээр эцэслэсэн санхүүгийн улиралд хөрөнгө оруулалт нь 16.5 тэрбум ам.доллар хүрч, жилийн нийт зарцуулалт нь 55 тэрбум ам.доллар давсан байна. Энэ нь “Oracle”-ийн төсөөлж байсан 50 тэрбум ам.долларын зарцуулалтаас өндөр үзүүлэлт боллоо.

    Дээрх мэдээлэл гарсны дараа “Oracle”-ийн хувьцааны ханш унасан нь хиймэл оюуны бизнесийн ашигт ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэж буйн илрэл болж байна.

    Хэдий тийм боловч “Oracle”-ийн санхүүгийн үзүүлэлтүүд зах зээлийн хүлээлтийг давлаа. Санхүүгийн жилийн IV улиралд орлого нь 21 хувиар өсөж, 19.2 тэрбум ам.доллар хүрчээ. Үүнд үүлэн тооцооллын дэд бүтцийн бизнесийн орлого нь 93 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

    Cэтгэгдэл бичих