logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар “Эн Эф Си” компани шалгарлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 10 16:25
    466

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Хоёр үе шаттай явуулсан сонгон шалгаруулалтад “Эн Эф Си” компани хамгийн өндөр оноо авчээ

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барих төсөлд БНХАУ-ын “Эн Эф Си” компани хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсныг Засгийн газар мэдээллээ.

    Сонгон шалгаруулалтад нийт долоон улсын 13 компани, түншлэл оролцсон байна. Энэ дундаас шалгарсан “Эн Эф Си” компани нь дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35 хувь, БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 хувийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцжээ. Уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, оператор, үйлдвэр бүтээн байгуулах EPC ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн туршлагатай аж.

    Урьдчилсан ТЭЗҮ-ээр зэсийн үйлдвэрийг 700 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд барина гэж тооцоолсон байна. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг боловсруулж, жилд 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх боломжтойг Засгийн газар мэдээллээ.

    11-5.JPG

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 574 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргасан. Тус үйлдвэр дэлхийн жишгээс өндөр буюу 21.6 хувийн АМНАТ төлж буй нь уурхайг сорчилж, улмаар насжилтад нөлөөлж буйг тус компанийн Ерөнхий захирал Г.Ёндон тодотгож байна. 

    Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг бууруулахаар тусгасан ч төсвийн орлогыг тасалдуулахгүй байх үүднээс Цагаан суварга зэрэг зэсийн төслүүд ашиглалтад орох хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн АМНАТ-т хамаарахгүй байхаар зохицуулжээ.

    Cэтгэгдэл бичих