logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    ЗГ: Олон жил шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоонд шилжинэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 10 16:00
    244

    Зургийг: Э.Тэнгис

    ЗГ: Тэтгэвэр авагчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлнэ

    Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийн чиглэлээр гурван томоохон өөрчлөлт хийх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсоноо мэдэгдлээ.

    Монгол Улсад нийт 504 мянган иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн хэмжээ 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Мөн тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

    Үүний зэрэгцээ сайн дурын нэмэлт даатгалаар дамжуулан хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, ахмад настнууд олон эх үүсвэрээс тэтгэврийн орлого авах нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн иргэдийг илүү олон жил ажиллаж, шимтгэлээ тасралтгүй төлөхөд урамшуулах бодлогыг энэ шинэчлэлд багтааж буйг Засгийн газар мэдээллээ.

    Шинэчлэл хийхгүй бол 2050 он гэхэд тэтгэврийн зардалд 40 их наяд төгрөг шаардлагатай болж, төсвийн ачаалал эрс нэмэгдэхийг онцолж байна.

    2025 онд улсын төсвөөс Тэтгэврийн санд 5.8 их наяд төгрөг зарцуулсан ч сангийн алдагдал буураагүй. Нөгөө талаас монголчуудын дундаж наслалт 7.2 жилээр нэмэгдсэн нь амьдралын чанар сайжирч байгааг харуулсан ч тэтгэврийн тогтолцоонд ирэх дарамтыг нэмэгдүүлж байгааг тодотгосон юм.

    Cэтгэгдэл бичих